Гэв гэнэт блогтоо юм бичмээр санагдав. Сая монгол яваад ирэх хооронд дэлхий дахинд миний л сонссоноор бас надад илүү чухал гэж санагдсан 2 үйл явдал болоод өнгөрсөн. Нэг нь Норвегит болсон явдал нөгөө дэх нь Эми Вайнхаус өнгөрсөн 2.
Би бол Эмиг их хожуу өөртөө нээж олсон гэж боддийшдээ. Хааяа хааяа ерөөсөө сонсох хөгжим байхгүй болцон юм шиг санагдаад шинэ гоё дуучин, банд юу байна гээд жоохон хайдагийн. Гэхдээ Эмиг бол тэгэж олоогүй лдээ.
Аль дээр үед л дуунууд нь хит болоол ЮК чартан дээр дээгүүр яваад байдаг байсын, клипийг нь үзэхээр нээх аймаар овойлгосон үстэй, хачин туранхай гуятай нэг тийм шувтан биетэй, эрэгтэй хүн шиг царайтай хүүхэн байгаад байдаг байв. Аймаар муулсан хэхэ. Яваандаа магтанаа байж бай.
Нэг удаа хичээлийнхээ хажуугаар мөнгө олох гээд судалгаанд хамрагдаад MRI гээд эмнэлгийн том аппарат байдым даа тэрэн дотор орж хэдэн цаг хэвтсийн. Тэр чинь мангар чанга дуутай юм байдын. Алхаар нүдээд байгаам шиг л тасралтгүй дуугарна. Тэгээд тэрэнд орж байгаа хүмүүст чихэвчээр хөгжим сонсуулдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр үед яг тэгж таараад би Эмигийн Бак Тү Блакийг бараг эргүүлэн тойруулан 2,3 удаа сонссын.
Тэгээл байнга энэ муу цомгийг нь сонсоно доо. Их л гунигтай дуунууд. Өөрөө ч ер нь нэг ингэж төгсөнө гэдгээ мэддэг байсан байхоо доо.
Рехаб, Бак тү блак, Тиирс драй он тэйр өүн, Юү нөү ам нө гүүд энэ тэр гоё дуунууд олон, миний хамгийн дуртай нь Love is a loosing game.
Зарим цэнхэр өдрүүдэд энийг сонсоол гуниглаж суух сайхан шүү.
RIP Amy
Concrete
-
Bedroom -Concrete
*DOWNLOAD *
.............
.............
.............
Сэтгэл чухам юу...
1 day ago
