image3

Sansar Choinyambuu|Welcome to my personal blog

Миний Мэдэх Швейцарь Орон Цуврал №7 Жолооны үнэмлэх

Энэхүү постоороо яаж швейцарь жолооны үнэмлэхтэй болох талаар оруулья.


Монгол жолооны үнэмлэхээ солиулах

Энд хил нэвтэрч орж ирснээс хойш 1 жилийн дотор монгол үнэмлэхээрээ явж болно. Түүнээс хойшоо Швейцарь жолооны үнэмлэхээр солиулах ёстой.
Солиулахдаа дараах бичиг баримтыг оршин сууж байгаа кантоныхоо зам тээврийн газарт (Strassenverkehrsamt) аваачиж хүсэлт гаргана:
  • Хүсэлтийн өргөдөл бөглөх
  • Нүдний хараа шалгуулсан гэсэн баримт (Fielmann нүдний шилний газарт 20 франкаар хийж өгдөг)
  • Эндхийн оршин суух зөвшөөрөл (Aufenthaltsbewilligung)
  • Өнгөт цээж зураг
  • Хүчинтэй монгол жолооны үнэмлэх (буцааж олгогдохгүй)
  • Төлбөр (кантоноос шалтгаалаад 80-150 франк)
Ингэж материалаа бүрдүүлснээс хойш 3 сарын дараа жолооны шалгалт өгнө. Дүрмийн биш зөвхөн практик шалгалт. Нэг л удаа өгөх эрхтэй учраас жолооны багш дээр цөөхөн цаг ч гэсэн бэлдэж байгаад орсон нь дээр. Унахын бол анх удаа жолооны үнэмлэх авч байгаа хүнтэй адил эхнээс нь эхлэх хэрэгтэй болно.

Анхны удаа жолооны үнэмлэх авах

Анх удаа жолооны үнэмлэх авахаар бол арай төвөгтэй.
  • Хамгийн эхлээд нүдний хараагаа шалгуулсан баримт (Fielmann нүдний шилний газарт 20 франкаар хийж өгдөг) хэрэгтэй
  • Мөн анхны тусламжийн курст суух хэрэгтэй. Ихэвчлэн хагас, бүтэн сайн өдөр 2 өдөр яваад энэ курст суусан гэсэн бичигтэй болж авна. Энэ курс нь 100-150 орчим франкийн үнэтэй
  • Энэ хоёр бичигтэйгээ оршин сууж байгаа кантоныхоо зам тээврийн газарт очиж дүрмийн шалгалтандаа бүртгүүлнэ.
  • Дүрмийн шалгалт нь компютер дээр, сонгох тестүүд байгаа. 45 минутын хугацаанд 50 асуултанд хариулах ёстой. Асуултууд нь нэгээс илүү зөв хариулттай байж болно. Нийтдээ 150 онооноос 15аас илүү оноо алдвал тэнцэхгүй. Шалгалтанд бэлддэг програмууд байгаа, тэрнээс бэлдээд орсон байхад гайгүй, амархан.
  • Дүрмийнхээ шалгалтанд тэнцсэний дараа сурагчийн жолооны үнэмлэхтэй болно. Энэ үнэмлэхээрээ хажуудаа 23аас дээш насны жолооны үнэмлэх аваад 3 жил болсон хүнтэй бол жолоо барьж болно. Энэ үнэмлэх нь 2 жил хүчинтэй, энэ хугацаандаа практик шалгалтаа өгөх хэрэгтэй
  • Жолооны дүрэм, аюулгүй байдлын хичээлд (Verkehrskunde) 8 цаг суусан байх ёстой. Үүний төлбөр нь 200 орчим франк болно.
  • Ингээд жолооны багштайгаа давтаад байна даа. Нэг цаг нь 80-90 франкын үнэтэй байдаг тул боломжтой бол хувиараа сайн бэлдсэн нь дээр. Заавал жолооны багштай цуг давтах ёстой гэсэн заасан цаг байхгүй.
  • Тэгээд бэлэн болсон гэсэн үедээ практик шалгалтандаа зам тээврийн газраа очиж бүртгүүлнэ
  • Практик шалгалт нь 50 минут үргэлжилнэ. 120-130 франкийн төлбөртэй
  • Эхний удаадаа тэнцэхгүй бол 2 дох удаагаа давтаж өгч болно. Хоёр дохоо унавал, жолооны багшаасаа сургалтанд суусан гэсэн бичиг авч очиж байж гурав дах удаагаа өгөх эрхтэй болно. Гурав дахаа унавал сэтгэл мэдрэлийн (Fahreignungstest) шалгалт өгч байж дахиж өгөх эрхтэй болдог. Тиймээс гурав дах дээрээ аль болох тэнцссэн нь дээр ;)
  • Ингээд тэнцсэний дараа 30-50 франк төлөөд жолооныхоо үнэмлэхээ авна даа

Share this:

CONVERSATION

1 comments:

  1. jiriin second hand sedan mashin avbal hed baih uu? Bas mashinii tatwar jildee ih uu? Er n mashintai bolvol zardal her ve?

    ReplyDelete

Thanks for dropping a comment. If required, I will get back to you soon =]